Захирлын 2010 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 66 тоот тушаалын дагуу сургалтын шинэ төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг оюутан суралцагсдад сурталчлах ажиллагааг сургалт эрхэлсэн дэд захирал М.Должин, Сургалтын албаны менежер Б.Жавхлантөгс нар зохион байгуулж байна. Тушаалд заасан графикийн дагуу 2010 оны 3 дугаар сарын 4-ний өдөр I, III курсын нийт оюутнуудад presentation хийв. Уг уулзалтаар шинэ сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа ямар үндэслэл, зарчим, шалгууруудыг харгалзан үзэж шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрхэн авч хэрэгжүүлсэн талаар танилцуулга хийж, энэхүү шинэчлэн боловсруулсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу суралцсанаар оюутан, суралцагсдад болон сургуульд бий болох давуу талуудыг оюутнуудад тайлбарлалаа.
Мөн багш нарын шинэчлэн боловсруулсан хичээлийн хөтөлбөр, танилцуулгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Уулзалтын төгсгөлд E-тест өгөхөд анхаарах зүйлс, сургуулийн болон оюутны программыг хэрхэн зөв, зохистой ашиглах талаар зөвлөгөө өглөө.
Мэдээлэлтэй холбогдуулан оюутан суралцагсад санал хүсэлтээ илэрхийлсэн байна.
|