2009-2010 оны хичээлийн жилийн I улиралд А үнэлгээтэй суралцаж хамт олноо хошуучилсан нэр бүхий 20 оюутанд захирлын нэрэмжит тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа 2010 оны 3 дугаар сарын 3-нд хичээлийн I байрны 205 тоот өрөөнд болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд сургуулийн захирал доктор, профессор Б.Батсайхан, сургалт эрхэлсэн дэд захирал доктор М.Должин, сургалтын албаны менежер Б.Жавхлантөгс, сургалтын албаны мэргэжилтэн Г.Алтанцэцэг нар оролцож оюутнуудад баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ. Тус арга хэмжээний дараа сургууль болон сургалтын үйл ажиллагааны талаар оюутнуудын санал хүсэлтийг сонсож халуун дотно яриа өрнүүлэв. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг төлөөлж ОУХ-3 курсын оюутан Л.Уранцэцэг сэтгэгдлээ хэллээ.
Миний хувьд ХҮДС-ийг сонгон суралцаж байгаадаа туйлын баяртай байдаг юм. Яагаад гэвэл манай гэр бүлийхнээс ХҮДС-ийг төгссөн хүн байдаг бөгөөд энд би маш олон найз нөхөдтэй болсон. Энэ тэтгэлэг миний хувьд том шагнал болж надад маш их урам өгч байна. Бусад оюутнууддаа баяр хүргэхийн ялдамд сургуулийн захиргаа, сургалтын албаныхандаа талархал илэрхийллээ.
Тэтгэлэгийн болзол хангасан оюутнуудын нэрс
|
1
|
MCO10816
|
С.Наранцэцэг
|
|
2
|
CSE10821
|
Б.Номин-Эрдэнэ
|
|
3
|
FAM10712
|
Ц.Молор-Эрдэнэ
|
|
4
|
HOM10904
|
Д.Дарьсүрэн
|
|
5
|
EIN10805
|
Ц.Болорчимэг
|
|
6
|
MIC10701
|
Л.Уранцэцэг
|
|
7
|
HOM10901
|
М.Агиймаа
|
|
8
|
FAM10812
|
О.Долгормаа
|
|
9
|
BLS10802
|
О.Энхтунгалаг
|
|
10
|
BLS10803
|
Э.Хулан
|
|
11
|
ACC10707
|
Ж.Сэлэнгэ
|
|
12
|
MCO10701
|
Л.Батболд
|
|
13
|
CSE10921
|
Э.Эрдэнэзул
|
|
14
|
MME10811
|
Г.Гантөгс
|
|
15
|
BLS1084
|
Х.Ариунзаяа
|
|
16
|
ACC10908
|
Н.Жаргал
|
|
17
|
CSE10806
|
Н.Ариунтуяа
|
|
18
|
BAN10906
|
О.Буянхишиг
|
|
19
|
MME10912
|
Б.Солонго
|
|
20
|
PRM10818
|
Н.Наранжаргал
|











|