ХЭЛЭЛЦҮҮЛЭГСАНАЛ ХҮСЭЛТВЭБИЙН БҮТЭЦХАРИЛЦАХИ-МЭЙЛ
Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн оюутны дотуур байранд 2010-2011 оны хичээлийн жилд амьдрах хүсэлтэй тус сургуулийн хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд 2010 оны 9 сарын 31-ны дотор доорх хуваарийн дагуу VIII/26-27 нд 1-р курсын оюутнууд VIII/30-31 нд 2 ба түүнээс дээш курсын оюутнууд холбогдох материалыг бүрдүүлж 209 тоот өрөөнд өөрийн биеэр ирж уулзана уу. 1. Хүсэлт гарсан өргөдөл /зөвлөх багшийн цохолт/ 2. Иргэний үнэмлэхний хуулбар 3. 1-р курсын оюутнууд бакалаврын сургалтын гэрээний хуулбар 4. 2 ба түүнээс дээш курсын оюутнууд оюутны үнэмлэх 5. Төлбөр төлсөн баримт /Голомт банкны 2-р салбар, данс: 1201163477, 220 000 төгрөг/ 6. Эргэж авах нөхцөлтэйгээр барьцаа 20000 төгрөг (Байрны эд хогшил эвдсэн, алга болгосон бол гэрээний дагуу эргэж олгогдохгүй). 2010 оны 9 сарын 1-нээс хойш дотуур байранд амьдрах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг анхаарна уу.         Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хууч үг        Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой. И. Франко        Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор. А. Дистервег         Таны єгсєх замд саад болсон хvмvvстэй эелдэгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад -- А.Дюма        Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп        Хvнд ядуу байх нь гутамшиг биш, мэдэхгvй чадахгvй байх нь гутамшиг -- Д.Намдаг        Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүйд орвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп        Харамч хүн алтныхаа тухай дуу зохиож чадахгүй. К.Маркс        Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. Жу си        Жаргалд хүрэх зам бол бусдыг жаргалтай болгоход оршино. Ингерсолл        Согтож амьдарснаас зогсоо үхсэн нь дээр. Д.Ибарури        Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хєтлєх зам ганцхан байдаг -- Монтень         Ухаан мэргэнээс олон гай vvсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн vг -- Цэцэн Соломон         Аливаа юмны хэмжээг мэддэг хvнд азгvй явдал тохиолддоггvй -- Лаоз        Ертөнц дээр эв нөхөрлөлөөс илүү сайхан юм үгүй. Тэргүй бол энэ хорвоо наргүй мэт байхсан. Цицерон         Илжигний төлөө эмээлээ бүү хараа. Сервантис        Хөдөө талын эрдэнэ хөрсөнд ороолттой байдаг. Д.Нацагдорж         Гэр бүл зовлон авчирч болох юм. гэвч гэр бүлгүй байна гэдэг нь аз жаргал амсахгүй гэсэн хэрэг юм. Самуэль Джонсон        Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хууч үг        Єєрийнхєє бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдvйд хийх vйлдлийн эхлэл -- Лаоз         Зөөлөн өлгий хүүхдэд таарна. Зөв сэтгэл амьдралд таарна. Ч.Лхамжав        Баяжих хамгийн дєт зам бол баялагийг vл ойшоох явдал -- Сенека         Бусдын зовлонд баярлана гэдэг чєтгєр болж буйн шинж -- Гэгээн Августин        Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хєтлєх зам ганцхан байдаг -- Монтень         Өргүй бол баян, өвчингүй бол жаргал. МАЦҮ        Хүүхэд таны баяр баясгалан төдийгүй, манай ирээдүйн иргэн учраас түүний төлөө улсын өмнө та хариуцлага хүлээх болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. А.С.Макеренко        Хүний хамгийн чухал үнэт зүйл бол амьдрал мөн. Амьдрал ганц удаа тохиолдох бөгөөд эцэстээ хувийн аас саар зүйлээр хөөцөлдсөөр нэг насыг барсан байна гэж сэтгэл зовохооргүй амьдравал зохино. Н.Островский        Энэ амьдралд хамгийн сайхан нь нөхөрлөл юм. Белинский        Ядралыг тэвчээртэй туулж ялалтыг зөрөөр ашигла. В.И.Ленин        Өөрөө үхэх гэж байсан ч нөхөртөө тусал. Суворов        Үг хэлээр биш үнэн сэтгэлээр нөхөрлөх хэрэгтэй. Л.Толстой        Хүнийг итгэж байвал алхам бүрт нь шалгаж бай. Сталин        Зовох цагтаа сэтгэлээр бvv уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг vхэхээс дээр -- Эзоп        Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг -- А.С.Макаренко        Хэмжээ гэдэг бvхнээс чухал -- Клеобул         
ХҮС-д Германы Лойфанагийн Их Сургуулийн профессор Сузен Гейл Винтермүүт, Уилрих Гюнтер нар ажиллаж байна        ХҮС-д зочин багшаар ажиллаж байгаа Хамбургийн их сургуулийн эрх зүйн профессор Сузен Гэйл Винтермүүт сургалт семинар явууллаа        ХҮС-ийн “Манлай” ахлах сургуулийн багш нар "Тестийн санг электронжуулах нь” сэдэвт сургалтанд хамрагдлаа         Нийт багш нарын анхааралд        “НОМЫН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД” өдөрлөг явагдаж байна        Санхүүгийн зохицуулах хорооноос эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлаж байна.Оюутнуудаа идэвхитэй оролцохыг уриалж байна         Номын сангийн нээлттэй өдрүүд         Худалдааны менежментийн IV курсын оюутан Г.Амарсанаа хөл бөмбөгийн спортын төрөлд амжилт гаргасанд талархал илэрхийлье         Сургалтын албанаас зөвлөх багш нарын хурал зохион байгуулав        Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо         Гадны зочин профессорууд манай сургуульд ажиллаж байна        2010 оны 8 сарын 30-аас 9 сарын 1-ий хооронд олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо        Шинээр элсэж орсон оюутнуудад “Сурах арга барилд хэрхэн суралцах тухай" сэдвээр лекц уншлаа         Хичээлийн хуваарь        Сургалт семинарт оролцлоо        2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо        Багш, оюутнуудын анхааралд        ХҮДС-ийн төлөөлөгчид Зүүн хойт Азийн бүсийн Их дээд сургуулиудын олон улсын хуралд оролцов        Мессенжерээр тарж буй вирусыг устгах        Зөвлөх багш нарын анхааралд        
  2010 оны 09 сарын 11, Бямба гариг.
  ҮНДСЭН МЕНЮ
  БАГШИЙН ПРОГРАММ /UNIFACE 4.0/
  ОЮУТНЫ ПРОГРАММ /UNIFACE 4.0/
  МЭДЭЭНИЙ АРХИВ
  ЗАЙН СУРГАЛТ ОЮУТНЫ ПРОГРАМ
  ЗАЙН СУРГАЛТ БАГШИЙН ПРОГРАМ
  ФОТО АГШИН
  ЭЛСЭГЧИД
  ИНТЕРНЭТ МЭДЭЭ
  ТӨГСӨГЧИД
  ВИДЕО БИЧЛЭГ
  ТАНИН МЭДЭХҮЙ
  ДОТООДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
  ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
  КОМПЬЮТЕР, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
  ТАТАЖ АВАХ
  МЭДЭЭЛЛИЙН ХАЙЛТ
Хайх үг:   
Хэрэгцээт мэдээллийн товч утгийг криллээр бичиж хайна уу? Жич: Том жижиг үсэг ялгаатай.
  СТАТИСТИК
  Yahoo Messenger ID: ICB.EDU.MN
  ВЭБИЙН ХОЛБОЛТ
Нэр:  
Нууц үг:   
  ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА
  ХАРИЛЦАГЧ СУРГУУЛЬ
Мэдээ мэдээлэл
Украин, Словак болон Оросын Холбооны Улсад суралцуулна
                                
 
       Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд Украин Улсад  3 оюутан /анагаах ухаан, эдийн засаг, инженер чиглэлээр/, Словак улсад 1 оюутан /хөдөө аж ахуйн чиглэлээр/, Оросын холбооны улс /ОХУ/-д 135 оюутан, 50 докторант болон мэргэжил дээшлүүлэгч суралцуулна. Үүний дотор ОХУ-д анагаахын чиглэлээр 12, хууль эрх зүйн чиглэлээр 2, улс төр судлалын чиглэлээр 2, эдийн засаг ба удирдлагын чиглэлээр 15 оюутан тус тус сургана. Бусад мэргэжлээр ОХУ-д хэдэн хүн сургахыг шалгалтын дүнг харгалзан БСШУЯ тогтооно.
 
                                                                               Нэг. Тавигдах шаардлага

1/Бакалаврын сургалтанд хамрагдахыг хүсэгч нь:
  • Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа, бүрэн дунд боловсролын гэрчилгээнд нэг ч “С” дүнгүй,
  • ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид суралцагч болон төгсөгч, бүрэн дунд боловсролын гэрчилгээнд нэг ч “С” дүнгүй,
  • Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа
  • ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам /ЭСЯ/-ны харъяа ерөнхий боловсролын 14-р сургуулийн төгсөх ангид суралцагч зэрэг 25 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх.
2/Докторант ба мэргэжил дээшлүүлэгч нь
  • Докторант нь магистр зэрэгтэй, 3,25-аас доошгүй голч дүнтэй, 45 хүртэлх насны; Мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр болон магистрын зэрэгтэй, 3,0-аас  доошгүй голч дүнтэй, 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх. Өмнө нь дээрх улсуудын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.

                                                                              Хоёр. Бүртгэл
         Монголын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч нь өөрийн суралцаж буй чиглэлийн дагуу мэргэжлээ сонгон сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус бүр 50 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 20 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ. 

        Бүртгэлийн үед шалгуулагч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 433 дугаар тушаалаар баталсан “Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу суралцах мэргэжлийн чиглэлтэйгээ уялдуулан мэргэжлийн шалгалтыг “математик”, “хими”, “нийгмийн тухай мэдлэг” гэсэн хичээлүүдийн аль нэгнээр өгөхөө сонгосон байна. /Уг журмыг яамны “www.mecs.gov.mn” вэб сайтын “Мэдээлэл” гэсэн хэсгийн “Гадаадад суралцахыг хүсэгчдэд” булангаас  харна уу./

        ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж буй оюутнууд болон төгсөгчид, мөн дээр дурдсан ангиллын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид нь 2010 оны 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төв дээр бүртгүүлнэ. Докторант ба мэргэжил дээшлүүлэгч нь 2009 оны 3 сарын 9-ний өдрийн 10.30-17.30 цагийн хооронд Боловсролын үнэлгээний төв дээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ авчрах материал
1. ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид нь
  • Өөрийн сурч буй сургуулиас тус улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн албан ёсны бичгийн эх хувь,
  • Бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь,
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Шалгалтын хураамж 5000 төгрөг
2. Хэлний бэлтгэл анги төгссөн хүмүүс нь
  • Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь;
  • Хэлний бэлтгэл төгссөний дараа хаана, юу хийж байсан тухай албан ёсны тодорхойлолт эсвэл тайлбар бичгийн эх хувь;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Шалгалтын хураамж 5000 төгрөг
3. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагч нь
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолтын эх хувь,
  • Тус улсын Засгийн газрын тэтгэлэгт орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичгийн эх хувь
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Шалгалтын хураамж 5000 төгрөг
   Докторант нь:
  • Магистрын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  •  Ажил байдлын тодорхойлолт;
  • Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (1000-аас цөөнгүй үгтэй);
  • Тус улсын сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Шалгалтын хураамж 10000 төгрөг
 Мэргэжил дээшлүүлэгч нь:
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар.
  • Ажил байдлын тодорхойлолт; 
  • Тус улсын сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Шалгалтын хураамж 10000 төгрөг
                                                 Гурав. Сонгон шалгаруулалт

        ОХУ, Украйн, Словак улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалт нь    3 үе шаттай. Орос хэлний шалгалтыг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хариуцан зохион байгуулна. Мэргэжлийн шалгалтыг БСШУЯ хариуцан зохион байгуулна. Оролцогчдын оноо тэнцвэл сурлагын голч дүнг харгалзах ба уг оноо мөн тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дундаж дүнг харгалзана. 

       Орос хэлний шалгалтыг 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулна. Шалгалтын оноог 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн мэргэжлийн шалгалтад оруулна. Мэргэжлийн шалгалтыг 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагт БСШУЯ зохион байгуулж, шалгалтын оноог 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Мэргэжлийн шалгалтад нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. 

       Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. 

       Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 2 шалгалтын нийлбэр оноогоор жагсааж, шалгаруулна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн бакалаврын шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсээс орос хэлний ярилцлагыг ОХУ-ын ЭСЯ болон Монголын БСШУЯ-ны хамтарсан комисс авна. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийн нэрс болон ярилцлагын цагийг 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Ярилцлагад орох хүмүүс нь иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай. 

        Докторантурт суралцахаар болон мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулна.

      Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ОХУ, Украйн, Словак улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд сургах тухай эцсийн шийдвэрийг дээрх улсын Боловсролын яам, хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Нэр дэвшигчдийн суралцах хот, сургуулийн хуваарийг хүлээн авах тал шийдвэрлэнэ. Суралцах урилга хүлээн авах хүртэл оюутан нь сургуульдаа үргэлжлүүлэн суралцах ёстой. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь гэрчилгээгээ гардан авмагц гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон гэрчилгээг орос хэл дээрх орчуулгыг орчуулгын товчооны тамгаар баталгаажуулсан хуулбарыг тус бүр 4 хувь үйлдэн БСШУЯ-нд авчирч өгнө.

       Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. ОХУ-д суралцах хүмүүс жилийн 250 ам.долларын эрүүл мэндийн даатгалд хамрагдах, мөн дотуур байрны төлбөрийг амьжиргааны тэтгэмжээсээ төлөх ёстойг анхааралдаа авна уу. Украин, Словак улсын бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нэг жилийн хэлний бэлтгэл сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Украинд хэлний бэлтгэл хийх хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгохгүй болохыг анхааралдаа авна уу. 
 
Мэдээг  бэлтгэсэн:  Гадаад харилцааны алба
Уншсан: 346Мэдээ оруулсан: С.Дэлгэрмөрөн
Буцах
Монгол Улсын Их Сургууль - Худалдаа Үйлдвэрлэлийн Сургууль,
Copyright © 2006-2010. Вэб програмчилал: "Инфо Консалтинг" ХХК /99080431/, Вэб дизайн: "ДотМэйкер" ХХК, Агуулга: Бизнес Мэдээллийн Төв.

Утас: 976-11-326748, Факс: 976-11-326748, И-Мэйл: web@icb.edu.mn, huds07@yahoo.com, Вэб сайт: www.icb.edu.mn