Сургуулийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хурал 2010 оны 1-р сарын 22-нд боллоо. Тус хурлаар нэр дэвшигчдэд ХҮДС-ийн профессор, дэд профессор цол олгох асуудлыг хэлэлцэх, зарим багш нарын ном, сурах бичгүүдэд хэвлэх зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Уг хурлаар тус сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал М.Должин, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Цэцэгмаа, НББТ-ийн эрхлэгч Г.Алтанзаяа, Маркетингийн тэнхмийн багш М.Болд нарт ХҮДС-ийн профессор, АЖЗБГМТ-ийн багш М.Билэгсайхан, МУИС НУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Чулуун нарт дэд профессор цол тус тус олгохоор шийдвэрлэж, улмаар БСШУЯ-нд уламжлахаар боллоо. Түүнчлэн доктор, профессор М.Болд, доктор, дэд профессор Ц.Цэцэгмаа, доктор Ц.Сарантуяа болон багш Т.Лхагва, Н.Отгонсайхан, Д.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг, У.Түмэнжаргал нарын 15 ном, сурах бичгүүдэд ХҮДС-ийн нэрийн өмнөөс хэвлүүлэх зөвшөөрөл өгөх асуудлыг шийдвэрлэхийг захиргааны зөвлөлд үүрэг болголоо. |