ХЭЛЭЛЦҮҮЛЭГСАНАЛ ХҮСЭЛТВЭБИЙН БҮТЭЦХАРИЛЦАХИ-МЭЙЛ
Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулийн оюутны дотуур байранд 2010-2011 оны хичээлийн жилд амьдрах хүсэлтэй тус сургуулийн хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд 2010 оны 9 сарын 31-ны дотор доорх хуваарийн дагуу VIII/26-27 нд 1-р курсын оюутнууд VIII/30-31 нд 2 ба түүнээс дээш курсын оюутнууд холбогдох материалыг бүрдүүлж 209 тоот өрөөнд өөрийн биеэр ирж уулзана уу. 1. Хүсэлт гарсан өргөдөл /зөвлөх багшийн цохолт/ 2. Иргэний үнэмлэхний хуулбар 3. 1-р курсын оюутнууд бакалаврын сургалтын гэрээний хуулбар 4. 2 ба түүнээс дээш курсын оюутнууд оюутны үнэмлэх 5. Төлбөр төлсөн баримт /Голомт банкны 2-р салбар, данс: 1201163477, 220 000 төгрөг/ 6. Эргэж авах нөхцөлтэйгээр барьцаа 20000 төгрөг (Байрны эд хогшил эвдсэн, алга болгосон бол гэрээний дагуу эргэж олгогдохгүй). 2010 оны 9 сарын 1-нээс хойш дотуур байранд амьдрах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг анхаарна уу.         Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хууч үг        Орчин үеийн багш бол багш төдийгүй байнгын сурагч байх ёстой. И. Франко        Буруу мэдэх нь мэдэхгүй байснаас дор. А. Дистервег         Таны єгсєх замд саад болсон хvмvvстэй эелдэгээр харьц. Учир нь та уруудах замдаа тэдэнтэй бас дайралдаж магад -- А.Дюма        Баяжихыг бус боловсорч гэгээрэхийг мөрөөд. Эд баялагийг үрэн таран хийх амархан, эрдэм ухаан харин хэзээ ч үрэгдэж алга болдоггүй. Эзоп        Хvнд ядуу байх нь гутамшиг биш, мэдэхгvй чадахгvй байх нь гутамшиг -- Д.Намдаг        Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүйд орвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр. Эзоп        Харамч хүн алтныхаа тухай дуу зохиож чадахгүй. К.Маркс        Зөвхөн мэдэж аваад л, мэдсэнээ хэрэгжүүлэхгүй юм бол, юу ч сураагүйтэй адил. Жу си        Жаргалд хүрэх зам бол бусдыг жаргалтай болгоход оршино. Ингерсолл        Согтож амьдарснаас зогсоо үхсэн нь дээр. Д.Ибарури        Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хєтлєх зам ганцхан байдаг -- Монтень         Ухаан мэргэнээс олон гай vvсдэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн vг -- Цэцэн Соломон         Аливаа юмны хэмжээг мэддэг хvнд азгvй явдал тохиолддоггvй -- Лаоз        Ертөнц дээр эв нөхөрлөлөөс илүү сайхан юм үгүй. Тэргүй бол энэ хорвоо наргүй мэт байхсан. Цицерон         Илжигний төлөө эмээлээ бүү хараа. Сервантис        Хөдөө талын эрдэнэ хөрсөнд ороолттой байдаг. Д.Нацагдорж         Гэр бүл зовлон авчирч болох юм. гэвч гэр бүлгүй байна гэдэг нь аз жаргал амсахгүй гэсэн хэрэг юм. Самуэль Джонсон        Мах муу боловч манжингаас дээр манайх муу боловч хүнийхээс дээр. Хууч үг        Єєрийнхєє бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдvйд хийх vйлдлийн эхлэл -- Лаоз         Зөөлөн өлгий хүүхдэд таарна. Зөв сэтгэл амьдралд таарна. Ч.Лхамжав        Баяжих хамгийн дєт зам бол баялагийг vл ойшоох явдал -- Сенека         Бусдын зовлонд баярлана гэдэг чєтгєр болж буйн шинж -- Гэгээн Августин        Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хєтлєх зам ганцхан байдаг -- Монтень         Өргүй бол баян, өвчингүй бол жаргал. МАЦҮ        Хүүхэд таны баяр баясгалан төдийгүй, манай ирээдүйн иргэн учраас түүний төлөө улсын өмнө та хариуцлага хүлээх болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. А.С.Макеренко        Хүний хамгийн чухал үнэт зүйл бол амьдрал мөн. Амьдрал ганц удаа тохиолдох бөгөөд эцэстээ хувийн аас саар зүйлээр хөөцөлдсөөр нэг насыг барсан байна гэж сэтгэл зовохооргүй амьдравал зохино. Н.Островский        Энэ амьдралд хамгийн сайхан нь нөхөрлөл юм. Белинский        Ядралыг тэвчээртэй туулж ялалтыг зөрөөр ашигла. В.И.Ленин        Өөрөө үхэх гэж байсан ч нөхөртөө тусал. Суворов        Үг хэлээр биш үнэн сэтгэлээр нөхөрлөх хэрэгтэй. Л.Толстой        Хүнийг итгэж байвал алхам бүрт нь шалгаж бай. Сталин        Зовох цагтаа сэтгэлээр бvv уна. Чи ганцаараа зовоогvй л байж таарна. Юутай ч болов амьд явна гэдэг vхэхээс дээр -- Эзоп        Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг -- А.С.Макаренко        Хэмжээ гэдэг бvхнээс чухал -- Клеобул         
Худалдааны менежментийн IV курсын оюутан Г.Амарсанаа хөл бөмбөгийн спортын төрөлд амжилт гаргасанд талархал илэрхийлье         Сургалтын албанаас зөвлөх багш нарын хурал зохион байгуулав        Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо         Гадны зочин профессорууд манай сургуульд ажиллаж байна        2010 оны 8 сарын 30-аас 9 сарын 1-ий хооронд олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо        Шинээр элсэж орсон оюутнуудад “Сурах арга барилд хэрхэн суралцах тухай" сэдвээр лекц уншлаа         Хичээлийн хуваарь        Сургалт семинарт оролцлоо        2010-2011 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо        Багш, оюутнуудын анхааралд        ХҮДС-ийн төлөөлөгчид Зүүн хойт Азийн бүсийн Их дээд сургуулиудын олон улсын хуралд оролцов        Мессенжерээр тарж буй вирусыг устгах        Зөвлөх багш нарын анхааралд        Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудыг дотуур байранд хуваарийн дагуу хүлээн авна        Магистрантын 2-р ангийн хичээл lll долоо хоногт эхэлнэ        Харзтайн амралтанд амарна        Тэнхим нэгжүүдийн анхааралд        ХҮДС-ийн дээд курс, орой, эчнээ ангиудад элсэлт авна        ХҮДС-ийн магистрантурын сургалтанд урьж байна.         ХҮДС, БНХАУ-ын Жилиний их сургуультай хамтарсан зуны сургалт зохион байгууллаа        
  2010 оны 09 сарын 06, Даваа гариг.
  ҮНДСЭН МЕНЮ
  БАГШИЙН ПРОГРАММ /UNIFACE 4.0/
  ОЮУТНЫ ПРОГРАММ /UNIFACE 4.0/
  МЭДЭЭНИЙ АРХИВ
  ЗАЙН СУРГАЛТ ОЮУТНЫ ПРОГРАМ
  ЗАЙН СУРГАЛТ БАГШИЙН ПРОГРАМ
  ФОТО АГШИН
  ЭЛСЭГЧИД
  ИНТЕРНЭТ МЭДЭЭ
  ТӨГСӨГЧИД
  ВИДЕО БИЧЛЭГ
  ТАНИН МЭДЭХҮЙ
  ДОТООДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
  ГАДААДЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ
  КОМПЬЮТЕР, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
  ТАТАЖ АВАХ
  МЭДЭЭЛЛИЙН ХАЙЛТ
Хайх үг:   
Хэрэгцээт мэдээллийн товч утгийг криллээр бичиж хайна уу? Жич: Том жижиг үсэг ялгаатай.
  СТАТИСТИК
  Yahoo Messenger ID: ICB.EDU.MN
  ВЭБИЙН ХОЛБОЛТ
Нэр:  
Нууц үг:   
  ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА
  ХАРИЛЦАГЧ СУРГУУЛЬ
Мэдээ мэдээлэл
ПОЛЬШ, ВЬЕТНАМ, КАЗАКСТАН, УНГАР УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА
 
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр ба соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш улс /БНПУ/, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс /БНСВУ/, Бүгд Найрамдах Казакстан /БНКазУ/, Бүгд Найрамдах Унгар улс /БНУУ/-д суралцах оюутан, магистрантуудыг сонгон шалгаруулна.
-БНПУ-д 15 оюутан (барилга /3/, инженер /3/, уул уурхай /3/, эрчим хүч /2/, эдийн засаг /2/, мэдээллийн технологи /1/, боловсрол судлал /1/); -БНСВУ-д 12 оюутан (эдийн засаг /3/, инженер /2/, хүнсний  технологи /2/, мэдээллийн технологи /1/, олон улсын харилцаа /1/, хөдөө аж ахуй /1/, эм зүй /1/, аялал жуулчлал /1/); -БНКазУ-д 4 оюутан (инженер /1/, уул уурхай /1/, цөмийн энерги /1/, хөдөө аж ахуй) /1/; -БНУУ-д 2 оюутан (А категори) малын эмч /1/, уул уурхайн инженер /1/; 3 оюутан (Б категори) биотехнологи /1/, анагаах ухаан /1/, мэдээллийн технологи /1/, мөн өмнө нь БНУУ-д бакалавр эсвэл магистрийн боловсрол эзэмшсэн иргэдээс 2 мэргэжил дээшлүүлэгч /биотехнологи, малын эмч, согог зүйч/, 2 магистрант (биотехнологи, малын эмч); 1 докторант /биотехнологи/-ыг тус тус сонгон шалгаруулж, бакалавр, магистр, докторын түвшний сургалт болон мэргэжил дээшлүүлэх курсэд суралцуулна.

Тавигдах шаардлага

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, бүртгэн, оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээр бакалавр зэрэгтэй, сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй, 35 хүртэлх насны, харин мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр зэрэгтэй, докторантурт суралцах хүмүүс нь магистрийн зэрэгтэй 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. БНУУ-д мэргэжил дээшлүүлэх, магистрантур болон докторантуртын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 402 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү. Үүнд: Иргэний үнэмлэх; Ажил байдлын тодорхойлолт; БНУУ-ын их, дээд сургуулийн дээд боловсролын диплом, дүнгийн жагсаалт; Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Сонгон шалгаруулалт

          Шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай, МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах
нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Шалгалтанд иргэний үнэмлэхгүй хүнийг оруулахгүй.

          Англи хэлний шалгалтыг 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагт тестээр авч, шалгалтын дүнг 2 дугаар сарын 24-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны үүдэнд зарлана.

Мэргэжлийн шалгалтыг 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын дүнг 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Тус шалгалтыг доорх хүснэгтэд дурдсан хичээлийн тестээр өгнө.
 
  №
  Бүртгүүлсэн мэргэжлийн чиглэл
  Мэргэжлийн шалгалт
 1
 Барилга, Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Эдийн засаг, Мэдээллийн технологи, Инженер, Хүнсний  технологи, Аялал жуулчлал, Цөмийн энерги, Олон улсын харилцаа, Боловсрол судлал
Математик
 2
 Хөдөө аж ахуй, Анагаах ухаан, Эм зүй, Биотехнологи,
Хими

      Шалгуулагчийн 2 шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсаан хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан сонгоно.

Шалгалтад тэнцсэн, хяналтын тоонд багтсан хүмүүсийг дээр дурдсан улсуудын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авч буй улс гаргана. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Замын болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцана.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ,
ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
 
 
Мэдээг бэлтгэсэн: Гадаад харилцааны алба
 
Уншсан: 329Мэдээ оруулсан: Б.Бат-Ундрал
Буцах
Монгол Улсын Их Сургууль - Худалдаа Үйлдвэрлэлийн Сургууль,
Copyright © 2006-2010. Вэб програмчилал: "Инфо Консалтинг" ХХК /99080431/, Вэб дизайн: "ДотМэйкер" ХХК, Агуулга: Бизнес Мэдээллийн Төв.

Утас: 976-11-326748, Факс: 976-11-326748, И-Мэйл: web@icb.edu.mn, huds07@yahoo.com, Вэб сайт: www.icb.edu.mn