2010 оны 02 сарын 01-ний өдрийн “Авилга-боловсролын эсрэг гэмт хэрэг” нээлттэй хэлэлцүүлэгт Эрх зүй, нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш О.Чулуунцэцэг, багш Л.Банзрагч нар оролцлоо. Тус хэлэлцүүлгийг Авилгатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Д.Сундуйсүрэн даргалан явуулав. Тус хэлэлцүүлэгт МБСШУГЭХ-ны тэргүүн Тунгалаг “Багш”АВИЛГА” авдаг уу?”, МУИС-н багш, судлаач О.Мөнхбат “мэргэжлийн болон их, дээд сургуулиудад үүсч буй авилгын шалтгаан нөхцөл”, Багш нарын холбооны дэд ерөнхийлөгч н.Болд “Багш нарын үйл ажиллагаанд Засгийн газар болон БСШУЯ-наас гаргасан шийдвэрийн сөрөг нөлөө”, Сангийн яам, зээл тусламжийн бодлого хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Аззаяа “2009 оны боловсролын салбар дахь төсвийн зарцуулалт, төсөл, хөтөлбөрийн дүн”, Нийслэлийн Боловсрол, соёлын газрын хэлтсийн дарга н.Пүрэвдагва, БСШУЯ-ны мэргэжилтэн н.Баднайнямба “Зөвлөмжийн төслийг танилцуулах” сэдвээр тус тус оролцож илтгэл тавьж санал бодлоо солилцов.
|