2010 оны 01-р сарын 20-ны 15:00 цагт тус сургуулийн хичээлийн 1-р байрны 406 тоотод төгсөх ангийн магистрантуудын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлыг Санхүүгийн тэнхимийн багш доктор С.Ариунаа ахлан ЭША доктор Н.Болдмаа, ЭША доктор Б.Хишигням нар шүүн явуулж:
ЗБЗГМ-н магистрант Б.Лхамцэдэн “ Зочид буудлын зочин хүлээн авагчийн аман бус харилцааны онол , арга зүйн зарим асуудал” сэдвээр илтгэл тавин 1-р байр ,
БМ-н магистрант Д.Баярсайхан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртгийг “Case mix” аргаар тооцох сэдвээр илтгэл тавин 2-р байр
ЗБЗГМ-н магистрант Л.Мандухай “Зочид буудлын хүний нөөцийн бүрдүүлэлтийн арга зүйн асуудал” сэдвээр илтгэл тавин 3-р байр тус тус эзэллээ.
Шалгарсан илтгэгчдэд Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор Ц.Цэцэгмаа шагнал гардууллаа.
Илтгэлд оролцсон бүх магистрантууддаа эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.
Магистрантурын сургалтын алба
|