2010 оны 01-р сарын 17-ны өдөр 2009 -2010 оны хичээлийн жилийн НББ - оройн ангийн төгсөлтийн баяр хичээлийн 1-р байрны уулзалтын өрөөнд боллоо.
Энэ хичээлийн жилд оройн ангийг 29 оюутан төгссөнөөс 2 оюутан бусдыгаа сурлага хөдөлмөрөөрөө манлайлан онцлох дипломтой төгслөө.
НББ –ийн оройн ангийг бакалаврын зэрэгтэй төгсөгчидөд сургуулийн захирал доктор профессор Батсайхан баяр хүргэж үг хэлж, боловсролын диплом, энгэрийн тэмдэг гардууллаа.
Нийт төгсөгчиддөө баяр хүргэж, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.